All-in-One Solution

“Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо” (ЖДҮҮХолбоо)-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн V хурал боллоо.

Хурлыг “Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр нээж, холбооны үйл ажиллагаа, шинэ гишүүдийн танилцуулга болон цаашдын хөгжлийн чиглэлээр хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа.

🛠️Хурлын үеэр “MGL Дизайн”, “Сор Хүнс Трейд”, “Монкрем” ХХК, “Ти Жэй Эн Форестри” ХХК, “Говидара” ХХК зэрэг шинээр элсэж буй гишүүн байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж, холбооны бүрэлдэхүүн өргөжиж буйг онцлов.

⚖️Мөн холбооны 2026 оны эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлт, хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцэж, холбогдох мэдээллийг танилцууллаа.

🖋️Ингэхдээ холбооны цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гишүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаар санал, зөвлөмжүүдийг нэгтгэн хэлэлцэв.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих