Тус арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, ЖДҮҮ Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, бизнес эрхлэгчид, хамтран ажиллагч байгууллагуудын үе үеийн баялаг бүтээгчид уригдан оролцож, Ц.Бумцэнд захирлын хөдөлмөр бүтээл, манлайллын замналд хүндэтгэл үзүүлэв.

Ц.Бумцэнд нь тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Инновацийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж, үндэсний үйлдвэрлэл, бизнесийн инновац, баялаг бүтээгчдийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

“Хамтдаа бүтээлцсэн 35 жил” ном нь зөвхөн нэг хүний амжилтын түүх бус хамтын үнэ цэнэ, хөдөлмөрч зан, бүтээлч сэтгэлгээ, бизнесийн манлайллын бодит туршлагыг өгүүлсэн бүтээл болж байгаагаараа онцлогтой. Үйл ажиллагааны үеэр оролцогчид түүний тууштай хөдөлмөр, хамтын ажиллагааг эрхэмлэсэн зарчим, залуу үеийг дэмжсэн үйл ажиллагааг өндрөөр үнэлж байлаа.

Мөн энэ үеэр МАСС ТВ-ийн эрх шилжүүлэх албан ёсны үйл ажиллагаа болж, байгууллагын залгамж халаа, тогтвортой хөгжлийн үнэ цэнийг илэрхийлсэн чухал үйл явдал боллоо.

Арга хэмжээний төгсгөлд холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болон зочид төлөөлөгчид Ц.Бумцэнд захиралд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөл өргөсөн юм.