All-in-One Solution

Монголын Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээний Холбоо (MASME)-ны Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр Турк Улсын MÜSİAD байгууллагын төв оффист албан уулзалт хийлээ

Монголын Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээний Холбоо (MASME)-ны Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр Турк Улсын MÜSİAD байгууллагын төв оффист албан уулзалт хийлээ. Уг уулзалтыг БНТУ-ын Истанбул хотод байрлах MÜSİAD-ын төв байранд хүлээн авч зохион байгуулсан.
Уулзалтад MÜSİAD байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Yasin Yetişmiş болон MÜSİAD Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагийн захирал Mehmet Akif Altan нар оролцлоо.


Уулзалтын үеэр MASME-ийн зүгээс Монгол Улсын бизнесийн орчин, жижиг, дунд үйлдвэрийн салбарын боломжуудыг танилцууллаа. Мөн Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо-той байгуулсан худалдааны хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах өргөн боломж бүрдсэнийг онцлон дурдав. Эдгээр бүтээгдэхүүний дийлэнх нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамаарах бөгөөд Туркийн бизнес эрхлэгчдэд стратегийн ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Хоёр тал цаашид:
Гишүүн байгууллагуудын бизнесийн боломжуудыг харилцан холбох
Монголоос Турк Улс руу бизнес аялал зохион байгуулах
Чадавхжуулах сургалт, туршлага солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
Монгол Улстай ойр байрлалтай MÜSİAD-ийн салбар байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлэх боломжийг судлах
чиглэлээр хамтран ажиллах талаар санал нэгдэв.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих