Сүүн зайрмаг ХХК нь 2018 оноос эхлэн үүсэн байгуулагдаж 2026 оны байдлаар Улсын хэмжээнд нийт 128 өөрийн нэрийн киоскоор дамжуулан дотоодын хэрэглэгчид болон гадны жуулчдад үйлчилж байна. Мөн 1700 орчим хүнсний дэлгүүр болон сүлжээ дэлгүүрүүдээр нэрийн бүтээгдэхүүнээ худалдаалдаг. Бид уламжлалт цагаан идээ буюу өрөм, сүүн зайрмаг, цөцгийтэй тараг, соролдоо зэргийг нэмэлт амт, өнгө оруулагчгүйгээр органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Манай компани нь 80 орчим үндсэн ажилтантай бөгөөд зуны улиралд 120 гаруй оюутан залуусыг түр ажлын байраар ханган ажилладаг.