НЭГДҮГЭЭР ШАТНЫ ТӨСЛИЙН САНАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Хөдөө Аж Ахуйн Хөрөнгө Оруулалтын Форум нь НҮБ-ын ХХААБ-ын “Гараас Гарт” (Hand-in-Hand) санаачилга болон Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Бэлчээр болон мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-тэй уялдуулан 2026 оны 6-р сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Форумын зорилго нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортын чадавхыг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд өргөжих боломжийг дэмжих, мөн хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагаа, бизнесийн холбоог бэхжүүлэхэд оршино.

Хөдөө Аж Ахуйн Хөрөнгө Оруулалтын Форум нь 2026 оны сонгон шалгаруулалтын хүрээнд дараах чиглэлүүдэд төслийн санал хүлээн авна:
– Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байх
– Байгаль орчны тулгамдсан асуудлуудад шууд болон шууд бусаар шийдэл санал болгож буй төслүүд
– Нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн хөгжүүлэх бодит болон төлөвлөсөн чадавхтай
Шалгарсан төслүүдэд дараах боломжуудыг нээгдэнэ:
– Төслөө олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах
– Хөгжлийн байгууллага, санхүүгийн институцуудтай шууд холбогдох
– Төслийн бүтэц, хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг чадавхжуулах сургалт, менторшип авах
Төслөө олон улсын зах зээлд гаргах, өргөжүүлэх боломж
Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 6-р сарын 1-ний өдөр (Даваа гараг) 23:59 цаг. Энэ хугацаанаас хойш ирүүлсэн өргөдлийг хүлээн авахгүй болно.
Төслийн санал илгээх: Богино танилцуулга, мэдээллийг www.ExportMongolia.com сайтаар дамжуулан цахим өргөдөл гаргах ба нэмэлт материал, танилцуулгыг [email protected] цахим хаягт хүлээн авч байна.
Сонгон шалгаруулалтын үе шат:
1-р шат: 2026 оны 6-р сарын 1-ний өдөр хүртэл төслийн саналыг цахимаар хүлээн авна.
2-р шат: Шалгарсан төслүүдтэй 2026 оны 6-р сарын эхээр эргэн холбогдож, бүрэн хэмжээний төслийн санал болон төсвийг Англи хэл дээр боловсруулан ирүүлэхийг урина. Эдгээр төслүүдэд Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Экспорт, олон улсын төв хамтран төслийн чадавхыг бэхжүүлэх сургалт, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлнэ.
Холбоо барих: [email protected] / +976 9650-8778