All-in-One Solution

ЖДҮҮ Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Батмөнх-д “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монлабел” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал, Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбооны Тэргүүлэгч, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Батмөнх-д “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” хүндэт цол хүртээлээ.

Н.Батмөнхийн үүсгэн байгуулсан “Монлабел” ХХК нь 2005 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад хаяг, шошго, сав баглаа боодлын үйлдвэрлэлийн салбарт дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг анхлан нэвтрүүлсэн үндэсний үйлдвэрлэгчдийн нэг юм.

Тэрээр үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг Монголд нутагшуулж, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөр, бүтээлээ төр засгаараа өндрөөр үнэлүүлж, энэхүү эрхэм хүндэт шагналын эзэн боллоо.

Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбооноос эрхэм Тэргүүлэгч, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Батмөнхөд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлс нь улам бүр өөдрөг дэлгэрч, үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд оруулах хувь нэмэр нь арвижин тэлэхийн ерөөл өргөн дэвшүүлье.

Баялаг бүтээгчдийн хөдөлмөрийг үнэлсэн төрийн энэхүү эрхэм шагнал нь үндэсний үйлдвэрлэлийн хөгжил, шинэчлэлийн төлөө тууштай хөдөлмөрлөж буй нийт үйлдвэрлэгчдэд урам зориг өгөх үйл явдал боллоо.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих