All-in-One Solution

“ЖДҮҮ Холбоо”-ны УЗ-ийн гишүүн байгууллагууд Бангладеш улсаас хууль ёсны ажиллах хүч авахаар боллоо

2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “ЖДҮҮ Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн байгууллагууд болох “Өлзий хаалга” ХХК, “Монгол ванн констракшн” ХХК, “Бүтээлч үйлс” ХХК-ууд LB Platinum Line ХХК-ийн Харилцагчийн менежер Б.Өлзийбаттай албан ёсны уулзалт хийж, Бангладеш улсаас хууль ёсны дагуу ажиллах хүч авах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олон жил хуримтлагдсан хүний нөөцийн хүндрэл, ажиллах хүчний хомсдлыг бодитой шийдвэрлэхэд чиглэж байна.

Сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэгчид хамгийн ихээр тогтвортой ажиллах хүчний дутагдалтай нүүр тулж байна. Ялангуяа барилга, төмөр хийц, оёдол, тавилга, хаалга цонх, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбаруудад мэргэжлийн болон туслах ажилтны олдоц эрс багассан нь үйлдвэрлэлийн хүчин чадал, захиалга биелэлт, бизнесийн өсөлтөд шууд нөлөөлөх болсон. Ажил олгогчдын зүгээс ажлын байр тогтмол нээлттэй байдаг ч ажиллах хүч хүрэлцдэггүй, ажилд орсон иргэдийн тогтвор суурьшил муу, богино хугацаанд ажлаас гарах, ур чадварын зөрүү их байгаа нь үйлдвэрлэгчдийн өдөр тутмын хамгийн том бэрхшээл болоод байна.

Ийм нөхцөлд олон улс орнуудын жишгээр хууль ёсны хүрээнд гадаад ажиллах хүч татан ажиллуулах нь үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хадгалах, захиалга нийлүүлэлтийн хугацааг алдахгүй байх, ажлын байрыг тогтвортой авч үлдэх чухал шийдэл болж байгааг бизнес эрхлэгчид онцоллоо.

“Өлзий хаалга” ХХК болон “Монгол ванн констракшн” ХХК нь өнгөрсөн жилээс эхлэн гадаад ажиллах хүчийг туршилтаар үйлдвэр, үйлчилгээний салбартаа ажиллуулж эхэлсэн бөгөөд ажлын хариуцлага, тогтвор суурьшил, бүтээмжийн хувьд эерэг үр дүн гарсан тул дахин ажиллах хүч авахаар болсон байна. Тус компаниуд өнөөдөр монгол болон гадаад ажилчдын зөв хослол бүхий хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа туршлагатай байгууллагуудын нэг болжээ.

LB Platinum Line ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд, хүний эрхийг дээдлэн, ажил олгогч байгууллагуудын шаардлагад нийцсэн мэргэжлийн ажиллах хүчийг хууль ёсны дагуу зуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Бангладеш болон бусад улс орнуудын итгэмжлэгдсэн байгууллагуудтай хамтран ажилладаг туршлагатай хамт олон юм.

Тус хамтын ажиллагаа эхэлснээр үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдаж буй хүний нөөцийн асуудлыг олон улсын жишигт нийцсэн, урт хугацааны тогтвортой шийдлээр хангах шинэ боломж нээгдэж байна. Энэ нь зөвхөн нэг компанийн асуудал бус, Монголын үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадвар, экспорт, эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой чухал асуудал гэдгийг салбарын төлөөллүүд онцолж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих