All-in-One Solution

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан төрийн холбогдох байгууллагууд болон аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын хамтарсан уулзалт Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх, ашгийг хамгаалах төвд өнөөдөр (2025.05.20) боллоо.

Уулзалтад Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоод болон экспортлогч аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.

Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарын экспортын бүтээгдэхүүнд үзүүлэх гаалийн тарифын хөнгөлөлт, гарал үүслийн дүрэм, техникийн зохицуулалт болон стандартын шаардлагын талаар аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн мэдээлэл өгч, санал бодлоо чөлөөтэй солилцов.

Хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхлэх үед бэлэн байхаар бэлтгэлээ ханган ажиллаж байгааг уулзалтад оролцсон төрийн байгууллагуудын төлөөлөгчид онцлов.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих