Уулзалтад Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоод болон экспортлогч аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.

Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарын экспортын бүтээгдэхүүнд үзүүлэх гаалийн тарифын хөнгөлөлт, гарал үүслийн дүрэм, техникийн зохицуулалт болон стандартын шаардлагын талаар аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн мэдээлэл өгч, санал бодлоо чөлөөтэй солилцов.

Хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхлэх үед бэлэн байхаар бэлтгэлээ ханган ажиллаж байгааг уулзалтад оролцсон төрийн байгууллагуудын төлөөлөгчид онцлов.
