All-in-One Solution

Чипийн экспорт өссөнөөр Өмнөд Солонгосын гадаад худалдааны урсгал тэнцэл түүхэн дээд ашигтай гарлаа 

Өмнөд Солонгос 3-р сард хиймэл оюун ухаантай (AI) холбоотой хагас дамжуулагчийн экспорт огцом өссөнөөр урсгал тэнцлийн хамгийн өндөр сарын ашгаа бүртгэлээ гэж тус улсын Төв банк (BOK) баасан гарагт мэдээллээ.

Гадаад худалдааны урсгал тэнцлийн ашиг 37.33 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх сарын 23.19 тэрбум ам.долларын дээд үзүүлэлтийг давж, 2000 оноос хойших хамгийн урт ашигтай цуваануудын нэг болох 35 дахь дараалсан сар болж байна.

Барааны дансны ашиг 35.07 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн байна. Нийт экспорт 56.9 хувиар нэмэгдэж 94.32 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт 17.4 хувиар өсөж 59.24 тэрбум ам.доллар болсон байна.

Өсөлтийг голлон:

  • Хагас дамжуулагчийн экспорт (+149.8%)
  • Компьютерийн дагалдах төхөөрөмж (+167.5%)
  • Утасгүй холбооны төхөөрөмж (+13.1%)
  • Нефтийн бүтээгдэхүүн (+69.2%)
  • Химийн бүтээгдэхүүн (+9.1%) зэрэг салбарууд дэмжжээ.

Бүс нутгийн хувьд экспорт Зүүн Өмнөд Ази (+68%), Хятад (+64.9%), АНУ (+47.3%), Япон (+28.5%) руу өссөн бол Ойрхи Дорнод руу 49.1 хувиар буурсан байна.

Солонгосын Төв банкны мэдээлснээр, AI технологитой холбоотой дэлхийн эрэлт нэмэгдсэн нь хагас дамжуулагчийн салбарын өсөлтийг хурдасгаж, улсын гадаад худалдааны үзүүлэлтийг түүхэн дээд түвшинд хүргэсэн байна.

Ёнсэй их сургуулийн эдийн засгийн профессор Ким Жон Сик:

“Чипийн салбараас бусад ихэнх салбар уналттай байна. Хэрэв дэлхийн чипийн мөчлөг буурвал экспорт огцом унаж, эдийн засагт хүчтэй цохилт өгч болзошгүй.”

Харин Hyundai Research Institute-ийн Жу Вон:

“Одоогийн экспорт AI бүтээгдэхүүнд хэт төвлөрсөн тул хагас дамжуулагчийн уналтыг нөхөх өөр салбар хангалтгүй байна” гэжээ. https://www.koreatimes.co.kr/economy/20260508/chip-boom-drives-korea-to-largest-ever-current-account-surplus-in-march

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих