All-in-One Solution

Японд хүнсний бүтээгдэхүүний үнэ дахин өсөх төлөвтэй байна

Ойрхи Дорнод дахь дайны улмаас газрын тос, нефтийн нийлүүлэлт тасалдаж эхэлснээр Японд хүнс, ундааны бүтээгдэхүүний үнэ энэ зунаас эхлэн дахин өсөх төлөвтэй байгааг судалгааны байгууллагууд анхаарууллаа.

Японы судалгааны Teikoku Databank байгууллагын мэдээлснээр, нефтийн гаралтай хуванцар сав баглаа боодлын үндсэн түүхий эд болох нафтагийн нийлүүлэлт багассанаар polypropylene болон polyethylene материалын үнэ огцом өсжээ. Үүний улмаас хүнсний үйлдвэрлэгчид сав баглаа боодлын зардлаа нэмэгдүүлэхээс өөр аргагүй болсон байна.

Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэгчид хамгийн их дарамтад орж байгаа бөгөөд шоколад, чихэр, боловсруулсан хүнс, ундааны бүтээгдэхүүний үнэ хамгийн түрүүнд өсөхөөр байгааг тайланд дурдсан байна.

2026 оны тавдугаар сард Японд нийт 70 төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр байгаа ч шинжээчид зуны улиралд “өргөн хүрээтэй үнийн өсөлтийн давлагаа” эхэлж болзошгүйг анхааруулжээ.

Мөн тээвэр, цахилгаан, хий, эрчим хүчний зардал нэмэгдэж буй нь үйлдвэрлэгчдийн нийт өртгийг өсгөж, хэрэглэгчдийн өдөр тутмын амьжиргаанд нөлөөлж эхэлсэн байна.

Японы инфляцын түвшин сүүлийн саруудад өссөн хэвээр байгаа бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар иений сул ханш болон газрын тосны үнийн өсөлт нь ойрын саруудад хүнсний инфляцыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй байгаа ажээ.

Олон нийтийн сүлжээнд япон хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүний үнэ сар бүр нэмэгдэж, зарим барааны хэмжээ багасаж байгаад бухимдлаа илэрхийлсээр байна. Reddit хэрэглэгчдийн нэг “үнэ өсөөд зогсохгүй бүтээгдэхүүний хэмжээ багасаж байна” хэмээн бичжээ. https://www.japantimes.co.jp/business/2026/04/30/economy/food-price-rise-package-cost/

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих