All-in-One Solution

2026 онд жижиг, дунд бизнесүүдэд тулгарч буй кибер аюулын шинэ эрин ба зайлшгүй хэрэгжүүлэх хамгаалалтын шаардлагууд

Жижиг, дунд бизнесүүд (SME) өөрсдийгөө “хакеруудад сонирхолгүй жижиг зорилт” гэж үзэх нь түгээмэл ч бодит байдал өөр байна. 2024 оны Их Британийн кибер аюулгүй байдлын судалгаагаар жижиг бизнесүүдийн бараг тал хувь нь нэг жилийн дотор дор хаяж нэг удаа халдлага, зөрчилд өртсөн байна.

2026 он гэхэд кибер орчин эрс өөрчлөгдөж, бизнес бүрт шинэ шаардлагууд тавигдаж эхэллээ. 2026 оны 6-р сарын 19-ний өдрөөс эхлэн бүх байгууллага хэрэглэгчийн өгөгдөлтэй холбоотой гомдлыг хүлээн авч шийдвэрлэх албан ёсны дотоод журамтай байх хуультай болно. Жижиг, том ялгаагүй бүх бизнес гомдлыг 30 хоногийн дотор хүлээн авч, шийдвэрийг тодорхой тайлбарлах үүрэгтэй.

Кибер халдлагын хамгийн том шинэ аюул нь хиймэл оюун ухаанд суурилсан “Phishing 2.0” юм. Өмнө нь алдаатай бичиглэлээр танигддаг байсан хуурамч имэйлүүд одоо бодит хүн шиг бичигдэж, танил дуу хоолойг хүртэл дуурайж чаддаг болсон. Зарим тохиолдолд компанийн захирлын дуу хоолойг дуурайлган утсаар залгаж, их хэмжээний мөнгө шилжүүлэхийг шаардаж, бодит хохирол учруулсан жишээ ч гарчээ.

Ийм эрсдэлээс хамгаалахын тулд Их Британийн Кибер аюулгүй байдлын төвөөс гаргасан “Кибер аюулгүй байдлын 10 алхам” суурь чиглэл болж байна. Үүнд эрсдэлийн удирдлага, ажилтны сургалт, төхөөрөмж ба мэдээллийн бүртгэл, системийн хамгаалалт, эмзэг байдлын шалгалт, нэвтрэх эрхийн хяналт, өгөгдлийн хамгаалалт, хяналт мониторинг, халдлагын үед авах арга хэмжээ болон ханган нийлүүлэгчийн аюулгүй байдал багтдаг.

Практикт хэрэгжүүлэх хамгийн чухал алхам бол Cyber Essentials гэрчилгээ авах явдал. Энэ нь нийтлэг кибер халдлагын 80 орчим хувийг зогсоож чадна гэж үздэг. 2026 оны шинэчлэлтээр бүх боломжтой системд олон шатлалт нэвтрэлт (MFA) заавал хэрэглэх, мөн бүх чухал шинэчлэлтийг 14 хоногийн дотор суулгах шаардлага тавигдаж байна.

Өдөр тутмын хамгаалалтын хувьд бизнесүүд өгөгдлийн нөөцлөлтөд анхаарах хэрэгтэй. 3-2-1 дүрмийг баримтлах нь чухал: өгөгдлийг гурван хувь хадгалах, хоёр өөр төхөөрөмж дээр байршуулах, нэгийг нь тусдаа орчинд хадгалах. Мөн санхүүгийн гүйлгээ зэрэг чухал үйлдлийг хоёр өөр сувгаар баталгаажуулах нь AI-д суурилсан залилангаас хамгаалах үр дүнтэй арга юм.

Эцэст нь, өнөөгийн кибер гэмт хэрэг нь автоматжсан, өргөн хүрээтэй болсон тул жижиг бизнесүүд ч адилхан зорилт болж байна. Хакерууд компанийн хэмжээг биш, хамгаалалтын сул талыг онилдог болсон. Тиймээс кибер аюулгүй байдал бол зардал биш, бизнесээ хамгаалах үндсэн нөхцөл гэдгийг ойлгох нь чухал юм.

Эх сурвалж : UKSPA

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих