Монголын Жижиг, Дунд Үйлдвэрлэл, Үйлчилгээний холбоо нь бизнес эрхлэгчдийн хүчийг нэгтгэж, тэдний дуу хоолойг төрд хүргэн, инноваци ба хамтын хөгжилд тулгуурлан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхийн төлөө ажилладаг. Бид гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, дотоод гадаад зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэн, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн тулгуур багана болох зорилготой.
Монголын Жижиг, Дунд Үйлдвэрлэл, Үйлчилгээний холбоо нь гишүүд болон нийт олон нийтэд үйл ажиллагааныхаа санхүүгийн мэдээллийг нээлттэй, ил тод байлгах зорилгоор шилэн данс болон орлогын дэлгэрэнгүй тайланг энд байршуулж байна. Энэхүү ил тод байдал нь гишүүдийнхээ итгэлцэл, хамтын хөгжлийн үнэт зүйлд тулгуурласан манай холбооны үндсэн зарчмын нэг юм.