“Бизнес тур” аялал 2025
ЖДҮҮ эрхлэгч, баялаг бүтээгчид “Өгөөмж Архад” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
2025 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр, Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 20 гаруй аж ахуй нэгжийн 40 гаруй төлөөлөгчид “Өгөөмж Архад” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Үйлдвэрийн зүгээс оролцогчдод бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шат дамжлага, технологийн шийдэл, чанарын хяналтын тогтолцоог танилцуулж, өөрсдийн туршлага, амжилтын түүхийг хуваалцсан юм.
Энэхүү арга хэмжээ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн харилцан туршлага солилцох, дотоодын үйлдвэрлэл, инновацийг дэмжих, үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан байна.
Холбооны төлөөлөл онцлохдоо:
“Бидний зорилго бол нэгнээсээ суралцаж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих замаар жижиг, дунд үйлдвэрлэлийн чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршиж байна” хэмээлээ.
ЖДҮҮ Эрхлэгчид “Өгөөмж Архад” ХХК-ийн үйлдвэрийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд нь улам их амжилт хүслээ.





