All-in-One Solution

Монголын жижиг, дунд Үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо нь Бүгд Найрамдах Энэтхэг улсын FISME Жижиг дундын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Монголын Жижиг, Дунд Үйлдвэрлэл, Үйлчилгээний Холбоо Энэтхэгийн FISME холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. ЖДҮҮ Холбоо нь Бүгд найрамдах Энэтхэг улсын Federation of Indian Micro and Small & Medium Enterprises (FISME) холбоотой хамтран ажиллах Санамж бичигт 2025.10.14-ний өдөр гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр орны жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хооронд туршлага солилцох, технологи дамжуулах, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мөн бизнес форум, үзэсгэлэн, сургалт, судалгааны төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд чиглэж байна. Гарын үсэг зурах ёслолд Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны Тэргүүн Ч. Даваабаяр FISME Холбооны Дэд Тэргүүн ноён Ракеш Чхабра, бизнесийн төлөөлөл, холбоодын удирдлага болон олон улсын хамтын ажиллагаанд оролцох сонирхол бүхий аж ахуйн нэгжүүд оролцлоо. Хоёр байгууллага хамтын ажиллагаагаа цаашид тогтвортой, урт хугацаанд өргөжүүлж, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох гүүр болохоо илэрхийлсэн юм.

Federation of Indian Micro and Small & Medium Enterprises FISME нь Энэтхэг улсын 30 гаруй мужийн 700 гаруй холбоог нэгтгэсэн, тус улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч байгууллагуудын нэгдэл бөгөөд 2 сая гишүүнтэй холбоо юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих