All-in-One Solution

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Солонгосын “Global Network” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

📅 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нь Бүгд Найрамдах Солонгос Улсын хүний нөөцийн менежмент, сургалт, эрүүл мэнд, гоо сайхан болон хөдөлмөрийн зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Global Network” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь Монголын баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн гадаадын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, хүний нөөцийн солилцоог идэвхжүүлэх, туршлага, мэдлэг хуваалцах хамтарсан сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Санамж бичгийн хүрээнд хоёр тал дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов:

  • Монгол ажилтнуудыг Солонгосын хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Монголын компаниудад Солонгосын хүний нөөцийн менежментийн шилдэг туршлагыг нутагшуулах;
  • Хамтарсан богино хугацааны солилцооны хөтөлбөр, сургалт, бизнесийн уулзалт зохион байгуулах.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын стандартад нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд чухал түлхэц болох юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих