Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо нь Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв (НӨҮГ)-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, сургалт, зөвлөгөөний дэмжлэгийг нэмэгдүүлэх, мөн нийслэл дэх бизнесийн таатай экосистемийг бүрдүүлэх зорилготой юм.
🔹 Талуудын хамтын ажиллагаагаар:
- ЖДҮ эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө, мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх,
- Инноваци, бүтээлч санаачилгыг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлэх,
- Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд таниулах зэрэг чиглэлд хамтран ажиллах юм.
Энэхүү санамж бичиг нь нийслэлийн ЖДҮ-ийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг хангах чухал алхам болж байна.

