Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэн О.Уртнасан гэр бүлийн хамт 2011 оноос чацаргана тариалж эхэлсэн бөгөөд таван га талбайд тарьсан чацарганаа 2015 оноос хойш жил бүр 1–3 тонн ургац хураан авч байна.
Тэрбээр чацарганы 100 хувийн байгалийн шүүсийг гарган авч, зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд “Монфрэш” зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчдэд бөөний үнээр нийлүүлэхийн зэрэгцээ хувиараа худалдаалдаг байна.
О.Уртнасан “Нэг килограмм чацарганаас 500 грамм цэвэр шүүс гардаг. Тариалах нь амархан ч түүхэд маш их хүч хөдөлмөр шаарддаг. Тиймээс чацарганы түүвэрлэлтийг хялбаршуулах зориулалттай багаж төхөөрөмжийн боломжийг судалж байна” хэмээн ярьжээ.
