All-in-One Solution

Сэлэнгэд мах, гурилын үнэ нэмэгдэж, сүүний үнэ буурлаа

Сэлэнгэ аймгийн төвийн хүнсний зах, худалдааны төвүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өссөн байна.

Тодруулбал, хонины махны үнэ 13,000–13,500 төгрөг, ямааны мах 12,000–12,500 төгрөг, ‘Алтан тариа’ 1-р гурил 2,450–2,500 төгрөг болж өсжээ. Харин сүүний үнэ 2,700-аас 2,500 төгрөг болж буурсан байна.

Бусад гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа бөгөөд элсэн чихэр 3,800, үхрийн мах 16,000, цагаан будаа 4,050 төгрөг, А-80 бензин 2,680, А-92 бензин 2,700, дизель түлш 3,063 төгрөгийн үнэтэй байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих