Бүгд Найрамдах Киргиз Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулж буй “Kyrgyzstan EXPO 2025” олон улсын үзэсгэлэн нь Киргизстаны нийслэл Бишкек хотод болох гэж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь олон улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ түншлэлүүдийг бий болгох, бизнесийн уялдааг өргөжүүлэхэд оршдог.
Арга хэмжээний хүрээнд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр логистик, барилга, эрчим хүч, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, мэдээлэл, дижитал технологи, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн зэрэг эдийн засгийн гол салбаруудын төлөөлөл оролцоно.
Үзэсгэлэнгийн хөтөлбөрт:
▪️ Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга
▪️ B2B уулзалт, бизнес хэлэлцээр
▪️ Гэрээ, санамж бичигт гарын үсэг зурах ёслол
▪️ Төр, хувийн хэвшлийн төлөөллийг хамарсан хэлэлцүүлэг
▪️ Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ багтжээ.
“Kyrgyzstan EXPO 2025”-д оролцсоноор бизнес эрхлэгчид Киргизстан болон Евразийн эдийн засгийн холбооны орнуудын зах зээлд нэвтрэх, шинэ харилцаа холбоо тогтоох, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон улсын түвшинд сурталчлах, хамтын ажиллагааны шинэ боломж нээх боломжтой юм.
Тус үзэсгэлэнд Орос, Хятад, Турк, Казахстан, Узбекистан, Беларусь, Иран, Азербайжан, Монгол зэрэг 10 гаруй орны төлөөлөгчид оролцох төлөвтэй байна.
Холбоо барих:
Кыргызэкспоцентр ТПП КР (БНК Улсын ХАҮТ)
📞 +996 (312) 610120, +996 554 881777, +996 501 124321
📧 kyrgyzexpo@cci.kg