МҮХАҮТ-аас зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Боловсролын яам, GIZ, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, хосмог болон ажлын байран дахь сургалтын ач холбогдол, давуу тал, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөний талаар хэлэлцлээ.

Мөн МҮХАҮТ-ын хэрэгжүүлж буй хосмог болон ажлын байран дахь сургалтын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулж, аж ахуйн нэгж, МБСБ-ууд хосмог сургалтыг нэгдсэн ойлголт, хандлагын хүрээнд хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл солилцов.
