Монголын Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээний Холбоо нь 2015 оноос хойш бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна. Тус холбоо нь бизнесийн таатай, тогтвортой орчныг бүрдүүлэх, эдийн засаг болон нийгмийн бодлого, хууль тогтоомжийг сайжруулахад оролцох, төр ба хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлөн хамгаалах зорилготой төрийн бус байгууллага юм.
Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж байна.
Мэндчилгээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх, Монголын Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээний холбооны Тэргүүн Монгол Улсын Гавьяат Зүтгэлтэн Доктор /Ph.D/ Профессор
Эрхэм үндэсний үйлдвэрлэгч, ЖДҮҮ эрхлэгч, баялаг бүтээгч Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээний салбар нь үндэсний эдийн засгийн хөдөлгүүр, орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргааны баталгаа дэмжигч гол хүчин зүйн билээ. ЖДҮҮ Холбоо нь энэхүү чухал салбарт ажиллаж буй олон мянган ЖДҮҮ эрхлэгчдийн эрх ашиг, хөгжил дэвшлийг нэгтгэх, мэдлэг мэдээллийг түгээх, хамтын ажиллагааг өргөжүүлэх эрхэм зорилгыг тавин ажилласаар байна.
Миний бие Монгол орны 21 аймгийн 100 гаруй сумдаар хоёр удаа бүтэн тойрч, өрхийн үйлдвэрлэл болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нөхцөл байдалтай танилцаж, тэдний тулгамдсан асуудлуудыг тодорхойлон, төрийн бодлого, хууль тогтоомжид тусган шийдэл олоход тодорхой хувь нэмрээ оруулж 2019 онд ЖДҮҮ дэмжих тухай хуулийг санаачлан ажлын хэсэгт орж ажилласан ба мөн хуулийн дагуу ЗГХА ЖДҮҮ газартай болсон. хамтран ажиллах үйл явцад оролцон, хуулийг шинэчлэн батлахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Одоогоор бид ЖДҮҮ дэмжих хуулийг 2025 оноос эхлэн дахин шинэчлэн батлахаар ажлын хэсэгт орон ажиллаж байна. Мөн Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төсөлд ажлын хэсэгт орж ажиллаж байгаа болно.
Өнөө үед дотоодын том, жижиг аж ахуйн нэгжүүд кластерын тогтолцоонд тулгуурлан хамтран ажиллаж, харилцан уялдаатайгаар хөгжих нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн нэг гол хөшүүрэг болж байна. Дэлхийн олон улс оронд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид кластер хэлбэрээр нэгдэн, мэдлэг, нөөцөө хуваалцаж, зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн амжилттай хөгжиж байна. Иймээс бид ч мөн хамтын ажиллагаа, эв нэгдэлд тулгуурлан, үндэсний үйлдвэрлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал зорилт болж байна.
Ирээдүйг хамтдаа бүтээхийн төлөө, сэтгэлтэй, зүтгэлтэй, бүтээлтэй Монголын үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, эрхлэгчдийг дэмжихийн төлөө бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө…

Үнэт зүйлс
Хамтын хөгжил
Хариуцлага
Инноваци ба бүтээлч байдал
Үндэсний баялаг бүтээгчдийг дэмжих
Алсын хараа
Эрхэм зорилго
ЖДҮҮ нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний хууль эрх зүйн орчныг сайжруулж, банк санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн, инноваци, шинэ технологийг нутагшуулахад дэмжлэг үзүүлнэ.
Гишүүдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалж, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн хөгжүүлэн, кластераар хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
Холбоо нь хуулийг дээдэлж, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн, улс төр, шашнаас ангид, ил тод, хараат бус байдлаар гишүүдийнхээ дуу хоолойг төлөөлнө.