All-in-One Solution

Органик хогийг эдийн засгийн эргэлтэд оруулж буй ЖДҮ: “Хогноос баялаг” бизнесийн загвар бодитоор хэрэгжиж байна

Африкийн хотуудын хог хаягдлын асуудал өсөн нэмэгдэж буй энэ үед органик хогийг эдийн засгийн эргэлтэд оруулсан “waste-to-wealth” буюу “хогноос баялаг” бизнесийн загвар бодитоор хэрэгжиж, тогтвортой хөгжлийн нэг шийдэл болж байна.

2021 онд зургаан үүсгэн байгуулагчийн санаачилгаар байгуулагдсан Friends Organic Fertiliser Manufacturing S.C. нь Аддис-Абеба хотын супермаркет, шувууны аж ахуй, жимсний зах болон айл өрхөөс гарсан органик хаягдлыг цуглуулан боловсруулж, өндөр чанартай микробиологийн компост болон вермикомпост үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Тус компанийн үйл ажиллагаа нь хотын органик хог хаягдлыг бууруулахын зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарт ашиглагдах байгалийн гаралтай бордоо үйлдвэрлэж, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, химийн бордооны хэрэглээг багасгах зорилготой.

Микробиологийн компост нь органик хаягдлыг ашигтай бичил биетэн болох бактери, мөөгөнцөр зэрэг микроорганизмын тусламжтайгаар задлан боловсруулж гарган авдаг бордоо юм. Энэ нь хөрсний бүтэц, шим тэжээлийг сайжруулж, ургамлын өсөлтийг дэмжих биологийн идэвхтэй элементүүдээр баялаг байдгаараа онцлог.

Харин вермикомпост нь органик хаягдлыг ихэвчлэн улаан өт (Eisenia fetida)-ийн тусламжтайгаар боловсруулан гарган авдаг байгалийн гаралтай өндөр чанарын бордоо бөгөөд ургамалд шингэц сайтай шим тэжээл, фермент, ашигтай бичил биетийг их хэмжээгээр агуулдаг. Энэ нь хөрсний үржил шимийг байгалийн аргаар сайжруулах, тогтвортой газар тариаланг дэмжихэд чухал үүрэгтэй.

Шинжээчдийн үзэж буйгаар ийм төрлийн ЖДҮ-үүд нь зөвхөн хог хаягдлын менежментийг шийдэх бус, харин хотын дэд бүтэц, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг зэрэг сайжруулж буй циркуляр эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж байна.

Ийнхүү органик хогийг эдийн засгийн эргэлтэд оруулах бизнесийн загвар нь Африкийн хотуудад тогтвортой хөгжил, ногоон ажлын байр, хөрсний нөхөн сэргээлтийг зэрэг дэмжих боломжтойг харуулж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих