All-in-One Solution

Солонгос улс ЖДҮ-ээ гадаад зах зээлд дэмжинэ

Солонгос улсын жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS) даваа гарагт мэдэгдэхдээ, экспортын зах зээлд гарах боломжтой ирээдүйтэй жижиг бизнесүүдийг дэмжих шинэ санаачилга хэрэгжүүлж эхэлж байгаагаа зарлаж, “2026 оны Дэлхийн жижиг бизнес хөгжүүлэх хөтөлбөр”-т оролцох хүсэлтийг авч эхэлжээ.

Энэ жил анх удаа хэрэгжиж буй уг хөтөлбөр нь оролцогч компаниудад экспортын чадавхыг бэхжүүлэх сургалт, гадаад зах зээлд тохирсон бүтээгдэхүүн хөгжүүлэлт, олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг олгоно. Нийт 100 орчим компанийг хоёр ангиллаар сонгон шалгаруулах бөгөөд үүнд 60 компани “Орон нутгийн ангилал”-д, 40 компани “Инновацын ангилал”-д багтах аж. Сонгон шалгаруулалтыг бизнесийн загвар болон олон улсын өрсөлдөх чадварт үндэслэн явуулна.

Дэмжлэгийг үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжид яам оролцогчдын гадаад зах зээлд нэвтрэх бэлэн байдлыг үнэлнэ. Үүний дараа гаалийн журам, зохицуулалтын шаардлага болон зах зээлийн мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулна. Энэ хүрээнд хүнс, гоо сайхан, хувцас загвар, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн гэсэн дөрвөн төрлийн өргөн хэрэглээний бараанд түлхүү анхаарах юм. Мөн компаниудад зорилтот зах зээлд тохирсон бүтээгдэхүүний өөрчлөлт, нутагшуулах стратегийн зөвлөгөө өгнө.

Шинээр хөгжиж буй эдгээр бизнесүүдэд зах зээлд байр сууриа олоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газар 100 сая вон (ойролцоогоор 72 мянган ам.доллар) хүртэлх арилжаажуулалтын буцалтгүй тусламж олгох юм. Энэхүү санхүүжилт нь бүтээгдэхүүний анхны хөгжүүлэлт, олон улсын зах зээлд зориулсан брэнд шинэчлэл, оюуны өмчийн эрх авах болон салбарын стандарт, гэрчилгээ авах зэрэг өндөр зардал шаардсан үйл явцад чиглэсэн зорилтот дэмжлэг юм.

Мөн “олон улсын мэргэшлийн” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд бүтээгдэхүүнийг олон улсын цахим худалдааны платформд байршуулах, гадаадын үзэсгэлэн худалдаанд оролцох боломжийг бүрдүүлэх зэрэг онлайн болон офлайн экспортын сувгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. https://www.mss.go.kr/site/eng/main.do

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих