All-in-One Solution

БНХАУ-Д ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОГЧДОД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛНО

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам хамтран БНХАУ-д хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн ерөнхий шаардлага, холбогдох дүрэм, журмын талаарх сургалтыг 2026 оны 05-р сарын 08-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалтаар БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлын тухай хууль, эрх зүйн зохицуулалт дүрэм, экспортын үйл явцад мөрдөх хорио цээрийн ерөнхий дүрэм, стандартуудыг танилцуулж, тус улсад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлээс сэргийлэх талаар холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьж, танилцуулга хийх юм.

Хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 08

Хаана: “Holiday Inn” зочид буудал

Оролцогч:

• Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд

• Хүнсний ургамлын тосны үйлдвэрүүд

• Самар экспортлох аж ахуйн нэгжүүд

• Загас экспортлох аж ахуйн нэгжүүд

• Зөгийн бал экспортлох аж ахуйн нэгжүүд

• Сүүн бүтээгдэхүүн экспортлох аж ахуйн нэгжүүд

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих