Монголын үндэсний үйлдвэрлэлийн салбарт өөрийн байр суурийг баттай эзэлж буй “Тод оймс” ХХК нь 2011 онд ердөө 6 ажилтан, 8 сүлжих машинтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 15 дахь жилдээ тогтвортой хөгжиж, салбартаа тэргүүлэгчдийн нэг болжээ.
Тус компани үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан 200 орчим машин тоног төхөөрөмж, 200 гаруй чадварлаг залуу ажилтантай болж, 16 салбар нэрийн дэлгүүртэйгөөр хэрэглэгчдэд хүрч ажиллаж байна.
“Тод оймс” ХХК нь үндэсний үйлдвэрлэлийн чанарыг таниулах, импортыг орлохуйц, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхэм зорилготой. Тэд Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийг шинэ шатанд гаргахад бодит хувь нэмэр оруулж, “ТОД” брэндийг олон улсын зах зээлд үнэлэгдэх түвшинд хүргэх алсын харааг дэвшүүлэн ажиллаж байна.




