All-in-One Solution

Саудын Араб жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж, бизнес эрхлэлтийн индексээр гуравдугаар байрт жагслаа.

Саудын Араб улс 2025–2026 оны Global Entrepreneurship Monitor (GEM) тайланд өндөр амжилт үзүүлж, дэлхийн хэмжээнд бизнес эрхлэлтээр тэргүүлэх төвүүдийн нэг болох байр сууриа улам бататгалаа. Тус тайланд дурдсанаар санхүүжилтийн хүртээмж, гарааны бизнесийн идэвх, институцийн дэмжлэг зэрэг гол үзүүлэлтүүдээр тус улс онцгой өндөр үнэлгээ авчээ.

Ялангуяа өндөр орлоготой орнуудын дунд “Бизнес эрхлэгчдийн санхүүжилт”-ийн үзүүлэлтээр нэгдүгээр байрт орсон нь жижиг, дунд бизнесийг дэмжих санхүүгийн хэрэгслүүд үр дүнтэй ажиллаж байгааг харуулж байна. Мөн Үндэсний бизнес эрхлэлтийн орчны индексээр дэлхийд гуравдугаарт бичигдсэн нь хөрөнгө оруулалт татах, бизнес хөгжүүлэх таатай орчин бүрдсэнийг илтгэж байна.

Сүүлийн жилүүдэд гарааны бизнесийн идэвх эрс нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Тухайлбал, эхний шатны бизнес эрхлэлтийн түвшин 2018 онд 12.1 хувь байсан бол 2025 онд 28.9 хувь болж өсжээ. Мөн бизнес эхлүүлэх сонирхолтой иргэдийн хувь 26.8-аас 48.5 хувь хүртэл нэмэгдсэн нь хүмүүсийн итгэл нэмэгдэж, боломж улам өргөжсөнийг харуулж байна.

Боловсролын салбарт ч ахиц гарч, их сургуулиудад суурилсан бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр Саудын Араб 53-р байрнаас долоодугаар байр хүртэл ахисан байна. Энэ нь боловсролын байгууллагууд инноваци, гарааны бизнесийн экосистемтэй илүү нягт уялдаж эхэлснийг илтгэж байна.

Эдгээр амжилтыг төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа, бодлогын уялдаа холбоотой тайлбарлаж байна. Ялангуяа Жижиг, дунд үйлдвэрийн ерөнхий газар (Monsha’at) нь бизнесийн орчныг сайжруулах, гарааны компаниудыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Эх сурвалж : Arabian business

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих