All-in-One Solution

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/361 дүгээр тушаалаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын хүрээнд олгогдсон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, муу зээлийн түвшинг бууруулах, хугацаа хэтэрсэн зээлтэй ажиллах арга зүйд суралцуулах зорилгоор сургалт зох

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/361 дүгээр тушаалаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын хүрээнд олгогдсон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, муу зээлийн түвшинг бууруулах, хугацаа хэтэрсэн зээлтэй ажиллах арга зүйд суралцуулах зорилгоор Архангай аймгийн 19 сумын ХААТ-ийн Хүнс, жижиг, дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг 4 дүгээр сарын 21-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia-аас цахимаар зохион байгууллаа.

📖Сургалтаар:

☑️Хоршоог хөгжүүлэх сангийн программ, зээлийн үр дүнг сайжруулах, муу зээлийн түвшинг бууруулах чиглэлээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн Ц.Батдэлгэр

☑️“Хоршоо хөгжүүлэх санд хийсэн аудитын дүн, анхаарах асуудал” сэдвээр аймгийн Аудитын газрын Менежер Н. Алтантуяа

☑️“Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, маргаан хянах шийдвэрлэлт” сэдвээр аймгийн Шүүхийн газрын Эвлэрүүлэн зуучлагч Т. Нэргүйбаатар

☑️“Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн маргаан, шүүхэд нэхэмжлэл хүлээн авах журам” сэдвээр аймгийн Шүүхийн газрын Мэдээлэл лавлагааны ажилтан Б.Цогзолмаа

☑️“Хоршоог хөгжүүлэх сангийн нэхэмжлэл, зээлийн сантай холбоотой эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал” сэдвээр аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Б. Сүхбаатар нар мэдээлэл хийж, заавар, зөвлөгөө өгч, харилцан санал солилцож, цаашдын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойллоо.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих