All-in-One Solution

KKR компани Samsung SDS-д 820 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, AI хөгжлийг дэмжинэ

2026 оны 4 дүгээр сарын 15-нд олон улсын хөрөнгө оруулалтын компани KKR & Co Inc нь БНСУ-ын IT шийдлийн тэргүүлэгч компани Samsung SDS-д 820 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, convertible bond худалдан авахаар болсон талаар мэдээлэгдлээ.

Энэхүү хэлцэл нь Samsung SDS-ийн хиймэл оюун ухаан (AI), дижитал трансформац болон глобал тэлэлтийн стратегийг дэмжих зорилготой бөгөөд компанийн хувьцааны ханш мэдэгдлийн дараа 20 гаруй хувиар огцом өссөн байна.

Хэлцлийн хүрээнд KKR нь зөвхөн хөрөнгө оруулагч байхаас гадна стратегийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, Samsung SDS-д нэгдэх болон худалдан авалт (M&A), хөрөнгийн хуваарилалт, олон улсын тэлэлт зэрэг чиглэлд дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

Samsung SDS нь энэхүү хөрөнгө оруулалтыг өөрийн одоогийн 6.4 их наяд вон орчим бэлэн хөрөнгөтэй нэгтгэн ашиглаж, дараах чиглэлүүдэд төвлөрөхөөр төлөвлөжээ:

  • AI дэд бүтэц хөгжүүлэх
  • Дижитал трансформацын үйлчилгээ өргөжүүлэх
  • Physical AI болон шинэ бизнесүүд
  • Гадаад зах зээлийн тэлэлт ба худалдан авалт (M&A)

Мөн KKR нь ойрын 6 жилийн хугацаанд Samsung SDS-д стратегийн зөвлөх байдлаар ажиллаж, компанийн урт хугацааны өсөлтийн чиглэлд хамтран ажиллах юм.

Энэхүү хэлцэл нь Солонгосын технологийн салбар дахь гадаад хөрөнгө оруулалтын идэвхжил нэмэгдэж, AI болон дижитал дэд бүтцийн зах зээлд глобал тоглогчид хүчтэй оролцож байгааг харуулсан чухал жишээ болж байна. https://www.reuters.com/world/asia-pacific/kkr-buy-820-million-samsung-sds-convertible-bonds-shares-jump-20-2026-04-15/

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих