Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тогтвортой байдлыг хангах, ажлын байрыг хадгалж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: ЖДҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ЗЭЭЛ ОЛГОЛТЫН ШАТ ДАМЖЛАГЫГ БАГАСГАХ, ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТИЙН ХУГАЦААГ СУНГАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ, ШИЙДВЭР ГАРГАНА
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тогтвортой байдлыг хангах, ажлын байрыг хадгалж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
2025 оны эцсийн байдлаар 108,378 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 76.2 хувь буюу 82,562 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байна.
ЖДҮХС нь 2009-2025 онд Улсын төсөв, Засгийн газрын бонд, Чингис бонд, Хөгжлийн банкны зээл болон орон нутгийн төсөв, тэдгээрийн эргэн төлөлтөөс нийт 1.13 их наяд төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж, 9272 төсөлд 1,1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмаар Засгийн газрын бодлого, төсөл хөтөлбөртэй уялдуулан, зээл олгох салбар, чиглэл, зээлийн хугацаа, хүү, эх үүсвэрийн багцын хуваарилалт, зээл олгоход шаардлагатай бусад нөхцөл, шаардлагыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байдаг. Дээрх заалтын дагуу одоо мөрдөгдөж байгаа Хууль, журамд нийцүүлэн 5 жилээр олгосон байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлдэгчдийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар сунгах боломжтой юм.
Тухайлбал 100,0 сая төгрөгийн зээл авсан 1 аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөх хугацаа 5 жил байгаа бөгөөд үүнийг 2 жилээр сунгаж 7 жил болгоход болгоход жилд 8,500,000 төгрөгийн мөнгөн урсгалын хэмнэлт үүсэж, хөдөлмөрийн болон бусад зардлаа санхүүжүүлж, ажлын байраа хадгалах боломж бүрдэнэ.
Иймд бүс нутгийн хямрал, мөргөлдөөнд дэлхий нийтээрээ нэрвэгдэж буй өнөөгийн нөхцөлд валютын өсөлт, импортын хамаарал зэргээс шалтгаалан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тогтвортой байдлыг хангах ажлын байрыг хадгалж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зарим зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх хугацааг сунгах арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх aсуудлын хүрээнд шийдвэрлэхээр Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Засгийн газрын ээлжит хуралдаанд хийсэн танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийн хугацааг сунгах асуудлыг судалж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгалаа.