All-in-One Solution

Их Британийн SME-үүд хиймэл оюун ухааны тусламжтай долоо хоногт 5 гаруй цаг хэмнэж байгаа ч хэрэглээний ялгаа бизнесүүдийн дунд нэмэгдсээр байна

Их Британийн жижиг, дунд бизнесүүд (SME) хиймэл оюун ухааныг идэвхтэй ашиглаж эхэлснээр ажлын бүтээмж мэдэгдэхүйц өсөж байгаа талаар OpenAI-ийн шинэ судалгаа харуулжээ. Судалгаанаас үзэхэд, шийдвэр гаргагч нэг хүн долоо хоногт дунджаар 5.2 цагийг AI-ийн тусламжтайгаар хэмнэж байгаа нь бараг хагас ажлын өдөртэй тэнцэх хэмжээ юм. Энэ хэмнэсэн цагаа хүмүүс илүү бүтээлч сэтгэлгээ, стратеги төлөвлөлт болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд зарцуулах боломжтой болж байна.

Гэсэн хэдий ч AI-ийн хэрэглээ бүх бизнесүүдэд жигд тархаагүй байна. Нийт SME-ийн 19% нь огт AI ашигладаггүй бөгөөд ялангуяа жижиг хэмжээний бизнесүүд хоцрогдох эрсдэлтэй байгаа юм. Жишээлбэл, ганцаарчилсан бизнес эрхлэгчдийн 37%, микро бизнесүүдийн 25% нь ChatGPT зэрэг хэрэгслийг ашигладаггүй бол дунд хэмжээний компаниудын ердөө 5% нь л хэрэглэдэггүй байна.

Мөн бүс нутгийн ялгаа ажиглагдаж байгаа бөгөөд Лондонд AI хэрэглээ 93%-д хүрсэн байхад Yorkshire & Humber, South West болон Шотландад ойролцоогоор 75% орчим байна. Насны хувьд ч ялгаа их: 55-аас дээш насныхны 40% нь AI ашигладаггүй бол 18–34 насныхны дунд энэ үзүүлэлт ердөө 8% байна.

Судалгаанд дурдсанаар AI нь цаг хэмнэхээс гадна алдаа багасгах, зардал бууруулах зэрэг олон давуу талтай. Гэхдээ AI-г ашигладаггүй бүлгийг татан оролцуулахын тулд илүү их сургалт, туршилт, бодит жишээ хэрэгтэй гэж үзжээ. Тухайлбал, Лондонд хэрэгжиж буй сургалт, демо, туршлага солилцох хөтөлбөрүүд үр дүнтэй байгаа ч ийм санаачилгыг бусад бүс нутагт өргөжүүлэх шаардлагатай байна.

Эх сурвалж: Tech radar

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих