Huawei Cloud 2025 онд Хонконг, Тайланд, Индонез, Сингапурт AI Compute Service-ээ нэвтрүүлсний дараа MaaS (Model-as-a-Service) үйлчилгээгээ мөн эдгээр бүс нутагт ашиглах боломжтой болголоо. Энэхүү үйлчилгээ нь Huawei-ийн өөрийн хөгжүүлсэн хурдсгах технологид тулгуурлаж, түгээмэл AI загваруудыг дэмжин, хэрэглэгчдэд тогтвортой, өндөр чанартай токен үйлчилгээ үзүүлдэг.

Huawei Cloud нь нээлттэй эхийн чанартай загваруудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа бөгөөд GLM, DeepSeek, Qwen гэсэн гурван төрлийн нийт зургаан загварыг MaaS-д анхлан нэвтрүүлжээ. Эдгээр нь ухаалаг асуулт-хариулт болон AI код бичих гэсэн хоёр үндсэн хэрэглээнд зориулагдсан. Хэрэглэгчид нэг товч дараад шууд ашиглах боломжтой бөгөөд загвар байршуулалт, ашиглалт, сайжруулалт, үнэлгээ зэрэг бүх үе шатыг хамарсан иж бүрэн үйлчилгээтэй. Уян хатан тооцоолол, хэрэглээнд суурилсан төлбөрийн системийн ачаар байгууллага, хөгжүүлэгчид дэд бүтцэд санаа зовохгүйгээр AI-г хурдан нэвтрүүлэх боломжтой болж байна.
Энэ удаагийн шинэчлэлд хамгийн сүүлийн үеийн GLM-5 загвар багтсан нь онцлог. GLM-5 нь код бичих болон агент системийн чадвараараа дэлхийн тэргүүлэх түвшинд хүрсэн бөгөөд том хэмжээний, нарийн төвөгтэй систем болон урт текст дээр ажиллах байгууллагын хэрэглээнд тохиромжтой.
Huawei Cloud олон жилийн турш AI-д хөрөнгө оруулсны үр дүнд CloudMatrix AI Infra, MaaS, ModelArts, CodeArts, AgentArts, DataArts зэрэг өргөн хүрээний шийдлүүдийг бүрдүүлсэн. CodeArts болон AgentArts нь 2026 оны хоёрдугаар хагаст Хятадын эх газраас гадуур нэвтрэхээр төлөвлөгдсөн.
Ази, Номхон далайн бүсэд Huawei Cloud таван бүс, 18 дата төвийн бүхий дэд бүтцийг байгуулж, 50 миллисекундийн бага сааталтай холболтыг хангаж байна. Малайзад мөн түншүүдтэйгээ хамтран орон нутгийн үүлэн систем байгуулжээ.
Эдгээр үйлчилгээ нь олон байгууллагад зөвхөн үүл рүү шилжихээс гадна AI-г үр дүнтэй ашиглахад тусалж, бүтээмжийг нэмэгдүүлэх, өөрчлөлтөнд хурдан дасан зохицох боломж олгож байна. Жишээлбэл, iFLYTEK компани Сингапураас олон улсын зах зээлд гарч, Huawei Cloud-ийн тусламжтайгаар хоёрхон долоо хоногийн дотор AI загварын сургалтын орчноо бүрдүүлж, 60 хоногийн турш тасралтгүй, алдаагүй ажиллуулсан байна.
Мөн Вьетнамд Green and Smart Mobility (GSM) компани үндсэн системээ Huawei Cloud руу шилжүүлж, зардлаа бууруулан, үйл ажиллагаагаа сайжруулжээ. Тэд AI болон IoT ашиглан жолоочийн зөрчил илрүүлэх, эрсдэлийн анхааруулга өгөх систем хөгжүүлж, аюулгүй, ногоон тээврийг дэмжиж байна.
Цаашид Huawei Cloud нь AI инновацид хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, Ази, Номхон далайн бүсийн байгууллагуудад аюулгүй, тогтвортой, ухаалаг үүлэн суурь бий болгон, AI эринд тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой байна.
Эх сурвалж : SME ASIA