Fashion for Good буюу тогтвортой загварын инновацийн хамтын ажиллагааны платформ нь хувцасны хог хаягдлыг дахин боловсруулж, шинэ түүхий эд болгон хувиргах зорилготой томоохон төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
Европ даяар текстиль-оос текстиль (T2T) дахин боловсруулалтыг томоохон хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгох зорилготой Project Feedstock Activation Europe (FAE)-ийг танилцууллаа. Текстиль-оос текстиль (T2T) гэдэг нь хуучин хувцас, даавуу зэрэг текстиль хаягдлыг дахин боловсруулж, тэдгээрийг шинэ утас эсвэл шинэ даавуу болгон хувиргах процесс юм. Өөрөөр хэлбэл, “хуучин хувцаснаас шинэ хувцасны материал” гэсэн тойрог системийг хэлнэ.
Энэхүү санаачилга нь ашиглах боломжгүй болсон хувцсыг системтэйгээр ангилан ялгаж, тэдгээрийг шинэ утас, даавуу болон үйлдвэрлэлийн түүхий эд болгон хувиргах зорилготой дэд бүтэц, технологийн шийдлүүдийг хөгжүүлэхэд чиглэж байна. Төслийн хүрээнд дахин өмсөх боломжгүй болсон хувцсыг материалын төрлөөр нь ангилан ялгах, дахин боловсруулахад бэлтгэх, шинэ текстиль материал /даавуу, утас болон тэдгээрээр хийсэн бүх төрлийн нэхмэл материал/ болгон боловсруулах замаар хог хаягдлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон эргүүлэн ашиглах боломж бүрдүүлэх юм.
Санаачилгын хүрээнд өндөр хүчин чадалтай ангилах систем, автомат материал таних технологи, автомат материал таних технологи, текстиль дахин боловсруулах урьдчилсан боловсруулалтын төвүүд зэргийг байгуулах шийдлүүдийг хөгжүүлж байна. Эдгээр нь их хэмжээний хувцасны хаягдлыг үйлдвэрлэлийн хэмжээнд боловсруулж ашиглах боломжтой болгох зорилготой.
Төсөл нь “үйлдвэрлэх–ашиглах–хаях” шугаман загварыг халж, тойрог эдийн засаг (circular economy)-ийн зарчмыг дэмжиж байна. Ингэснээр дахин боловсруулсан утасны чанарыг сайжруулах, шинэ хувцас үйлдвэрлэлд ашиглах боломж нэмэгдүүлэх, анхдагч түүхий эдийн хэрэглээг бууруулах зэрэг үр дүн гарах боломжтой юм.https://www.just-style.com/news/fashion-for-good-textile-recycling/?cf-view