All-in-One Solution

Хуванцар хаягдал ба батарейн хүчлээс цэвэр устөрөгч гаргах шинэ технологи нээгдлээ

Их Британийн University of Cambridge-ийн эрдэмтэд автомашины хуучин батарейн хүчил болон хуванцар хог хаягдлыг ашиглан цэвэр устөрөгчийн хий гарган авах шинэ арга боловсруулжээ. Энэхүү судалгаа нь хог хаягдлыг эрчим хүч болон үйлдвэрлэлийн түүхий эд болгон хувиргах шинэ боломжийг нээж байна.

Хоёр төрлийн хаягдлыг нэг дор шийдэх шийдэл нь автомашины батарейн хүчиллэг шингэн, ахуйн болон үйлдвэрлэлийн хуванцар хаягдал зэрэг дахин боловсруулахад хүндрэлтэй хоёр төрлийн хаягдлыг нэг дор ашиглаж байгаагаараа онцлогтой.

Судалгааны хүрээнд хуванцрыг химийн аргаар задалж, нарны эрчим хүчний оролцоотойгоор устөрөгчийн хий (цэвэр эрчим хүч) болон ашигтай химийн нэгдлүүд болгон хувиргаж байна. Энэхүү технологийн гол үр дүн нь устөрөгчийн хий үйлдвэрлэх явдал юм. Устөрөгч нь шатах үед нүүрстөрөгч ялгаруулдаггүй, цэвэр эрчим хүчний чухал эх үүсвэрт тооцогддог тул дэлхийн эрчим хүчний шилжилтэд чухал үүрэгтэй.

Судлаачид энэ аргыг улам сайжруулж боловсруулснаар хаягдлаас тогтвортой, хямд өртөгтэй устөрөгч үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Дэлхий даяар жил бүр асар их хэмжээний хуванцар хаягдал үүсдэг ч багахан хувь нь дахин боловсруулагддаг. Үүнтэй зэрэгцэн батарейн хүчил нь аюултай хаягдалд тооцогддог ба ихэвчлэн саармагжуулж устгадаг. Энэхүү шинэ шийдэл нь эдгээр хаягдлыг үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгон хувиргах, байгаль орчны ачааллыг бууруулах давхар ач холбогдолтой юм.

Энэхүү инновац нь дахин боловсруулах салбарыг шинэ шатанд гаргах, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр (SME)-үүдэд шинэ бизнесийн боломж нээх зорилготой.https://timesofindia.indiatimes.com/science/turning-car-battery-acid-into-clean-energy-a-surprising-breakthrough-in-plastic-recycling/articleshow/130230928.cms?utm

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих