“ҮР ҮРСЭЛГЭЭГ ТАРИАЛАЛТАД БЭЛТГЭХ, ИЛ ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙХ, ӨРХИЙН МИНИ ХҮЛЭМЖНИЙ ТАНИЛЦУУЛГА, МӨӨГНИЙ КЛАСТЕР” СУРГАЛТАД ТАНЫГ УРЬЖ БАЙНА!
Ногоо тариалах сонирхолтой хүн бүхэнд нээлттэй, үнэгүй сургалт явагдана!
Та хүлэмжийн аж ахуй эрхлэх, ногоо тариалах сонирхолтой юу?
Эсвэл өөрийн ургацаа илүү чанартай, үр ашигтай болгохыг хүсэж байна уу?

Тэгвэл та бүхнийг онол, практик хосолсон энэхүү сургалтад урьж байна!
ЗОРИЛГО
Хүлэмжийн ногооны үр сонголт, үрсэлгээ бэлтгэл, хүнсний ногоо тарих аргачлал, мөөгний кластерийн талаар онол, дадлага хослуулан мэдлэг олгох.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
“Сонгинохайрхан дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв”
“Замын төгрөг ХХК-ны дэргэдэх мэргэжлийн сургалтын төв”
“Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ”
ХУГАЦАА
2026 оны 04-р сарын 16-нд 10:00-13:00 цаг хүртэл
Байршил: “Толгойт Уламжлалт гар урлалын төв”
ХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид
Хүнсний ногоо, мөөг тариалах сонирхолтой иргэд
Шинээр эхлэх гэж буй иргэд, үйлдвэр эрхлэгчид
ДАВУУ ТАЛ
Практик дадлага дээр суурилсан
Анхан шатнаас эхлэн ойлгомжтой
Өөрийн ургацыг сайжруулах
Мөөгний кластерийн талаар мэдлэгтэй болох
Линкээр бүртгүүлнэ үү!
Хүний тоо хязгаартай тул та яараарай!