All-in-One Solution

ЖДҮ эрхлэгчдийн санхүүжилтэд шинэ боломж: Peer-to-business зээл эрчимтэй өсөж байна

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн (ЖДҮ) хувьд санхүүжилтийн хүртээмж дэлхий даяар сорилт хэвээр байгаа ч энэ нөхцөл байдал шинэ төрлийн шийдлийг хурдацтай хөгжүүлэхэд хүргэж байна. Сүүлийн жилүүдэд peer-to-business (P2B) буюу шууд зээл олголтын платформууд эрчимтэй өсөж, уламжлалт банкны зээлийг орлох бодит хувилбар болж эхэллээ.

ЖДҮ эрхлэгчид банкнаас зээл авахад өндөр барьцаа шаардах, санхүүгийн урт хугацааны түүх нэхэх, зээлийн шийдвэр удаан гарах зэрэг асуудлууд тогтмол тулгардаг. Үүнээс үүдэн шууд зээл олголтын платформууд буюу P2B платформуудын эрэлт хэрэгцээ нэмэгдэх болсон. Энэ төрлийн санхүүжилтийн онцлог нь зээлийн шийдвэр богино хугацаанд гарах, уян хатан нөхцөл санал болгох, онлайнаар авах зэрэг боломжуудыг олгож байна. 

Энэхүү шинэ хэлбэрийн санхүүжилт нь шинэ болон жижиг бизнесүүдэд илүү хүртээмжтэй, хөрөнгө татах боломж нэмэгдэх, инновац, стартапуудыг дэмжих хөшүүрэг болж байна. Хэдийгээр хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж амлах боломжтой зээл төлөгдөхгүй байх эрсдэл болон зах зээлийн тогтворгүй байдал зэрэг сорилтууд байсаар байна. Финтек салбарын дэвшил, ялангуяа хиймэл оюун ухаан (AI), өгөгдлийн шинжилгээ зэрэг технологиуд зээлдэгчийн эрсдэлийг илүү нарийвчлалтай үнэлж, санхүүжилтийн процессыг хурдасгаж байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ЖДҮ-ийн санхүүжилтийн эрэлт цаашид ч өсөх,  альтернатив санхүүжилтийн хэлбэрүүд зах зээлд голлох байр суурь эзлэх, банк болон финтек компаниудын хамтын ажиллагаа нэмэгдэнэ.

ЖДҮ эрхлэгчдийн хувьд санхүүжилтийн шинэ боломжууд нээгдэж байгаа энэ үед peer-to-business зээл нь бизнесийн өсөлтийг дэмжих чухал хэрэгсэл болж байна. Цаашид энэ салбар улам хөгжиж, дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлт авчрах төлөвтэй байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих