All-in-One Solution

Хятад улс ЖДҮ-үүдийн тооцоолох хүчин чадлыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр эхлүүллээ

Бээжин. — БНХАУ-ын Үйлдвэр, мэдээллийн технологийн яам (MIIT) жижиг, дунд бизнесүүдийн (ЖДҮ) тооцоолох хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой тусгай арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа.

Тус төлөвлөгөөнд “тооцоолох хүчин чадлын банк”, “тооцоолох хүчин чадлын супермаркет” зэрэг шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэхээр тусгасан байна. Эдгээр нь ЖДҮ-үүдэд хэрэгцээтэй дата боловсруулалт, хиймэл оюуны (AI) нөөцийг илүү хямд, хүртээмжтэй байдлаар ашиглах боломж олгох юм.

Энэхүү санаачилга нь Хятадын 2026–2030 оны Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн 15 дахь таван жилийн төлөвлөгөөтэй уялдаж байгаа бөгөөд ЖДБ-үүдийн дижитал шилжилт, ухаалаг хөгжлийг дэмжих зорилготой.

Төлөвлөгөөний хүрээнд харилцаа холбооны компаниуд болон үйлчилгээ үзүүлэгчдийг ЖДҮ-д зориулсан өндөр хүчин чадалтай өгөгдөл хадгалах төвүүд байгуулахыг дэмжих юм. Ингэснээр бизнесүүд өндөр хурдны дата хадгалалт, бүс дамнасан хиймэл оюуны платформ ашиглах боломжтой болно.

Мөн орон нутгийн захиргаанд ЖДҮ-үүдэд “тооцоолох хүчин чадлын ваучер” хэлбэрээр татаас олгох, түүнийг авах үйл явцыг хялбарчлахыг уриалжээ.

Pan Helin-ийн тайлбарласнаар, “тооцоолох хүчин чадлын супермаркет” нь нийлүүлэгч болон худалдан авагчдыг шууд холбодог бол “тооцоолох банк” нь “одоо ашиглаад дараа төлөх” нөхцөлийг ЖДБ-үүдэд санал болгодог байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, өндөр өртөг болон мэдлэгийн хомсдолоос шалтгаалан ЖДБ-үүд дижитал шилжилтэд төдийлөн идэвхтэй биш байгаа бөгөөд шинэ бодлого нь энэ хандлагыг өөрчлөхөд чухал нөлөө үзүүлэх юм.

Төлөвлөгөөний дагуу 2028 он гэхэд ЖДБ-үүдэд зориулсан хямд өртөгтэй, хүртээмжтэй, өндөр үйлчилгээ бүхий тооцоолох хүчин чадлын тогтолцоог бүрдүүлэх зорилт тавьжээ.

Албан мэдээллээр, Хятадад 6000 гаруй хиймэл оюуны компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд салбарын хэмжээ 1.2 их наяд юаньд хүрсэн байна.

Эх сурвалж: https://www.globaltimes.cn/

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих