All-in-One Solution

ЖДҮҮ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ТЭЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЛБАН ТӨЛӨӨЛӨЛ СӨҮЛ ХОТНОО АЖИЛЛАЖ БАЙНА

Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо-ны дэд ерөнхийлөгч Б.Батдэлгэр БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын франчайз эрхлэлтийн үзэсгэлэн, арга хэмжээнд оролцож, албан томилолтоор ажиллаж байна.

Тус үзэсгэлэн нь дэлхийн олон орны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, франчайзингийн сүлжээ компаниудыг нэг дор цуглуулсан, салбарын чиг хандлага, шинэ боломж, инновацлаг бизнес загваруудыг танилцуулдаг нэр хүндтэй арга хэмжээ юм.

Албан томилолтын хүрээнд дэд ерөнхийлөгч Б.Батдэлгэр франчайзингийн эрх олголт, бизнесийг өргөжүүлэх олон улсын туршлага, хөрөнгө оруулалтын орчны чиг хандлагатай танилцаж, Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд нэвтрүүлэх боломжийг судалж байна. Мөн гадаадын бизнесийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны суурь нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр уулзалт, хэлэлцээрүүдийг хийж байгаа юм.

Түүнчлэн энэхүү оролцоо нь Монголын ЖДҮҮ эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарах, франчайзингийн хэлбэрээр бизнесээ тэлэх, гадаадын амжилттай загваруудыг нутагшуулахад чухал түлхэц болох ач холбогдолтой гэж үзэж байна.

Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо нь цаашид олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гишүүн байгууллагууддаа шинэ боломж, зах зээлийн гарц нээх, бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр бодит үр дүнтэй ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих