All-in-One Solution

ЯПОН–МОНГОЛЫН САСАКАВА ТЭТГЭЛГИЙН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ҮЙЛДВЭР, ЛАБОРАТОРИ ТАНИЛЦУУЛАХ АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол, Япон улсын боловсрол, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Сасакава тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудад зориулсан үйлдвэр, лаборатори танилцуулах аялал эхэллээ.

Энэхүү аялал нь онолын мэдлэгийг үйлдвэрлэлийн бодит орчинтой уялдуулах, оюутнуудыг дотоодын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үйл ажиллагаатай танилцуулах, цаашлаад мэргэжлийн чиг баримжаа, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.

Аяллын хүрээнд оролцогч оюутнууд:

  • ЕДЕН ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн боловсруулах процесс
  • Газар Шим ХХК-ийн хүнсний үйлдвэрлэл, технологийн шийдэл, чанарын удирдлага
  • Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори-ийн шинжилгээ, хяналтын тогтолцоо, стандартын хэрэгжилт

зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үйлдвэрлэл, лабораторийн бодит орчны туршлагыг судалж байна.

Мөн оюутнууд үйлдвэрлэлийн шат дамжлага, технологийн онцлог, чанар, аюулгүй байдлын шаардлага, лабораторийн нарийвчилсан шинжилгээний аргачлалтай танилцан, мэргэжлийн хүмүүсээс шууд мэдээлэл авч, харилцан туршлага солилцох боломж бүрдэж байгаа юм.

Энэхүү аялал нь залуу үеийг үйлдвэрлэл, шинжлэх ухаан, инновацын орчинд ойртуулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, ур чадварыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Цаашид ийм төрлийн танилцах аялал, дадлагажих хөтөлбөрүүдийг тогтмолжуулж, гадаад, дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар оюутан залуусыг бодит туршлагад суурилсан мэдлэг, чадвараар хангах, үйлдвэрлэлд суурилсан хөгжлийг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч ажиллах юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих