All-in-One Solution

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ДУУ ХООЛОЙГ БОДЛОГЫН ТҮВШИНД ХҮРГЭЖ БАЙНА

Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, бодлогын шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцох чиглэлээр бодит үр дүнтэй ажил хэрэгжүүлсээр байна.

Тус холбооны дэд ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн гишүүд болон гүйцэтгэх удирдлагууд төрийн байгууллагуудын дэргэдэх ажлын хэсэг, зөвлөл, үнэлгээний хороодод холбооны нэрийн өмнөөс оролцож, салбарын төлөөллийг ханган, бодлогын түвшинд санал, зөвлөмж боловсруулан ажиллаж байна.

ТОДРУУЛБАЛ: Хөнгөн үйлдвэрийн тухай хуулийн төслийн хүрээнд:
→ Дэд ерөнхийлөгч Ч.Бумцэнд оролцож, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, экспортын чиг баримжаатай хөгжлийг бодлогоор дэмжих, салбарын аж ахуйн нэгжүүдийн саналд тулгуурласан тайлбар, санал боловсруулан ажиллаж байна.

  • Засгийн газрын дэргэдэх Зөвшөөрлийн зөвлөлд
    → Дэд ерөнхийлөгч Б.Энх-Амгалан оролцож, зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох, бизнес эрхлэх орчныг хөнгөвчлөх чиглэлээр санал дэвшүүлэн ажиллаж байна.
  • Зээлийн батлан даалтын сангийн хүрээнд:
  • → Дэд ерөнхийлөгч Ц.Ганзориг зээл сонгон шалгаруулах хорооны хараат бус гишүүнээр ажиллаж санхүүжилтын хүртээмжийг нэмэгдүүлэх, батлан даалтын тогтолцоог сайжруулах санал боловсруулах, хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна.
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн зохицуулалтын хүрээнд:
    → Дэд ерөнхийлөгч Б.Батдэлгэр нь холбогдох хууль батлагдсантай уялдуулан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэгжилтийн явцад үүсэж буй асуудлуудад оновчтой шийдэлд хүрэх зорилгоор холбогдох яам, тамгын газруудад албан томилолтоор ажиллаж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл”-д
→ Удирдах зөвлөлийн гишүүн Б.Чанцалдулам оролцож, судалгаа, шинжилгээнд суурилсан бодлогын шийдлийг дэмжих, ЖДҮҮ эрхлэгчдийн асуудлыг шинжлэх ухааны түвшинд тусгуулахад анхаарч байна. Боловсролын салбарын стандарт шинэчлэлийн хүрээнд
→ БСШУЯ-ны “Сурагчийн ширээ, сандлын стандарт”-ыг шинэчлэн боловсруулахтай холбогдуулан баримт бичиг боловсруулах, батлуулах, судалгаанд үндэслэн үйлдвэрлэлийн туршилт хийх ажлын хэсэгт Удирдах зөвлөлийн гишүүн Т.Болормаа, С.Оюун нар Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоог төлөөлөн оролцож, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нийцсэн стандарт боловсруулахад санал, шийдэл гарган ажиллаж байна.

Боловсролын яамны засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд:
→ Монгол Улсаас гадаад улсад суралцах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбооны гүйцэтгэх захирал оролцож, шалгаруулалтын ил тод, шударга байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.

Screenshot

→Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороонд : Ажлын албаны ахлах менежер Г.Нямсүрэн оролцож, худалдан авах ажиллагааны ил тод, шударга байдлыг хангах, ЖДҮҮ эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хяналт, саналын эрхтэйгээр ажиллаж байна. →Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Үнэлгээний хороонд: Холбооны ажлын албаны ахлах менежер Г.Нямсүрэн төлөөлөн оролцож, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээнд хяналт, саналын эрхтэйгээр оролцон, бодитой санал, зөвлөмжүүдийг тус тус хүргэж байна.

Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбооны төлөөллүүд нь дээрх ажлын хэсгүүдэд оролцохдоо гишүүн байгууллагуудын эрх ашгийг нэгтгэн илэрхийлж, бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлыг бодитойгоор дэвшүүлэн, шийдэлд чиглэсэн байр суурийг тууштай илэрхийлж байгаагаараа онцлог юм.

Цаашид тус холбоо нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү үр дүнтэй, уялдаатай болгох, ЖДҮҮ эрхлэгчдийн оролцоог бодлогын түвшинд нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн ажлуудыг эрчимжүүлэх болно.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих