All-in-One Solution

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи, инновацын чиг хандлагыг нутагшуулах зорилгоор ЖДҮҮХолбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр Австри улсын Вена хотноо зохион байгуулагдах “Cleantech and Energy Forum”-д оролцохоор албан томилолтоор аян замдаа гарлаа.

Тус форум нь дэлхийн улс орнуудын цэвэр технологи, бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчдыг нэгтгэсэн өндөр түвшний арга хэмжээ бөгөөд тогтвортой хөгжил, ногоон шилжилтийн чиглэлээрх сүүлийн үеийн шийдэл, туршлага солилцох чухал талбар болж байна. Энэхүү арга хэмжээнд оролцсоноор Монгол Улсын ЖДҮҮ эрхлэгчдэд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, олон улсын түншлэл, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэхэд бодит үр өгөөж авчрах ач холбогдолтой юм.

Албан томилолтын хүрээнд Б.Мөнхбаяр нь Турк улсын Истанбул хотод түр саатан, тус улсын хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн холбоотой албан ёсны уулзалт хийхээр урьдчилан тохиролцсон байна. Уг уулзалтаар хоёр улсын ЖДҮ-ийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх боломжийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

undefined

Энэхүү айлчлал нь ЖДҮҮХолбооны гадаад харилцааг шинэ шатанд гаргах, гишүүн байгууллагууддаа олон улсын зах зээлд нэвтрэх, инновац, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг нутагшуулахад чухал алхам болох юм.

Албан томилолтын үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих