Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний холбооны Ерөнхийлөгч Увс аймгийн салбар хорооны дарга Л.Баярсайхантай албан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Увс аймаг дахь баялаг бүтээгчдийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, бизнес эрхлэгчдэд тулгарч буй санхүүжилт, зах зээлийн хүртээмж, хүний нөөцийн асуудлуудыг дэлгэрэнгүй хэлэлцэв. Мөн орон нутгийн онцлогт нийцсэн дэмжлэгийн бодлого хэрэгжүүлэх, гишүүн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, салбар хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Түүнчлэн ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт, зөвлөн туслах үйлчилгээ, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг орон нутагт хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд онцгойлон анхаарч, бодитой ажлуудыг эхлүүлэхээр талууд тохиролцов.
Цаашид Увс аймаг дахь баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжих, тэдний дуу хоолойг үндэсний түвшинд хүргэх, холбооны үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, үр дүнтэй болгох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдсэн нь энэхүү уулзалтын онцлох үр дүн боллоо.