All-in-One Solution

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ – IV СПОРТ НААДАМ” ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ӨРСӨЛДӨӨНИЙ УУР АМЬСГАЛ ДУНД АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн дунд зохион байгуулагдаж буй “Баялаг бүтээгч – IV спорт наадам” хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж, оролцогчдын идэвх, тэмүүлэл дүүрэн уур амьсгал дунд өрнөж байна.

Наадмын хоёр дахь өдөр баг тамирчид спортын төрөл бүрт ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж, талбай бүр дээр сонирхолтой, өрсөлдөөнт тоглолтууд өрнөж байна. Багууд ялалтын төлөө хичээн зүтгэж, багаар ажиллах чадвар, харилцан хүндлэлийг үлгэрлэн харуулж буй нь энэхүү наадмын өнгө төрхийг тодотгож байна.

Ялангуяа оролцогчдын идэвх санаачилга, тууштай оролцоо нь тэмцээний уур амьсгалыг улам өөдрөг, урам зоригтой болгож, хөгжөөн дэмжигчдийн оролцоог ч нэмэгдүүлж байна. Спортын өрсөлдөөнөөс гадна баялаг бүтээгчдийн нөхөрлөл, эв нэгдэл, хамтын уур амьсгал илүү тод мэдрэгдэж буй нь онцлог юм.

Энэхүү спорт наадам нь зөвхөн бие бялдрыг чийрэгжүүлэхээс гадна бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж буйгаараа ач холбогдолтой юм.

“Баялаг бүтээгч – IV спорт наадам” цаашид ч өрсөлдөөн, нөхөрлөл хосолсон уур амьсгал дунд үргэлжилж, шилдгүүдээ тодруулах торгон мөчүүд ойртсоор байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих