All-in-One Solution

Монгол, Хятадын ЖДҮ-ийн байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр бэлтгэл уулзалт хийлээ

Монголын Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны Дэд Ерөнхийлөгч Ц.Ганзориг БНХАУ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн холбоотой хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор Бээжин хотноо тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Шиэ Жи-тэй бэлтгэл уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр тал жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, мөн бизнесийн бодит хамтын ажиллагааг дэмжих боломжийн талаар санал солилцов.

БНХАУ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн холбоо нь 200 мянга гаруй гишүүнтэй, Хятадын бүх муж, хотуудад салбар нэгжтэй томоохон байгууллага бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн санал, хэрэгцээг нэгтгэн төрийн бодлогын түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй ажилладаг байгууллага юм. Тус холбоо нь Хятадын нийгмийн байгууллагын үнэлгээний системийн хамгийн өндөр буюу “5А” зэрэглэлтэй салбарын холбоодын нэгт тооцогддог.

Уулзалтын үеэр хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа хөгжиж буй орнуудад жижиг, дунд үйлдвэрлэлийн өсөлтөд нэн шаардлагатай хөрөнгө оруулалт, шинэ техник технологи, үйлдвэрлэлийн инновац-ын чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар талууд байр сууриа илэрхийллээ.

Мөн Монгол, Хятадын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хооронд хамтарсан төсөл, бизнесийн түншлэл, технологийн солилцоог дэмжих платформ бий болгох, хоёр талын байгууллагуудын хамтын ажиллагааг албажуулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг (MoU) байгуулахаар урьдчилсан байдлаар тохиролцсон байна.

Энэхүү уулзалт нь Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд БНХАУ-ын зах зээл, үйлдвэрлэлийн туршлага, технологийн боломжуудтай илүү ойр хамтран ажиллах шинэ гарцыг нээх ач холбогдолтой алхам болж байгааг талууд онцоллоо.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих