МҮХАҮТ-ын “Нээлттэй өдрүүд” арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 3-ны мягмар гарагт Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Гадаад худалдааны гэрээ, хэлэлцээр хийхэд анхаарах асуудлууд” сэдвийн дор үргэлжилнэ.

Уг хэлэлцүүлгээр олон улсын худалдааны гэрээ байгуулахдаа талуудын хүлээх эрх үүрэг, хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх эрх зүйн орчин болон арбитрын зохицуулалтын талаар нарийвчилсан зөвлөгөө мэдээллийг хүргэх юм.
Олон улсын зах зээлд бизнесээ хамгаалж, хууль эрх зүйн эрсдэлгүй ажиллах арга замуудыг танилцуулах тул бизнес эрхлэгчид, хуулийн зөвлөхүүдийг маргаашийн хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг урьж байна

Засгийн газрын XI байр, 1 давхар Эдийн засаг, хөгжлийн яамны “Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”
Холбоо барих: 51-263700