All-in-One Solution

ЖДҮҮХолбооны Дэд Ерөнхийлөгч Ж.Мөнхцэцэг Цагийн хүрдийн баатар-2025 шагнал хүртлээ.

Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээлч санаачилга, хөдөлмөр зүтгэлийг үнэлэх зорилгоор олгодог “Үндэсний үйлдвэрлэлийг түүчээлэгч – Цагийн хүрдийн баатар-2025” хүндэт шагналыг “Монгол Ванн” ХХК хүртлээ.

Энэхүү шагнал нь Монгол Улсад импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлэх, технологи нутагшуулах, дотоодын эдийн засгийн тогтвортой өсөлтөд бодит хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдийг тодруулан алдаршуулдгаараа онцлог юм. “Монгол Ванн” ХХК нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг бодитоор хэрэгжүүлж, барилгын салбарт дотооддоо үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүн нийлүүлэн хэрэглэгчдийн итгэлийг хүлээж, салбартаа тогтвортой үйл ажиллагаа явуулж буйг ийнхүү үнэллээ.

Тус компани нь үйлдвэрлэлийн технологио сайжруулж, Монгол орны цаг уур, хэрэглээний онцлогт тохирсон бүтээгдэхүүн хөгжүүлэн зах зээлд нийлүүлж, импортын бүтээгдэхүүнийг орлох боломжийг нэмэгдүүлснээрээ онцгой ач холбогдолтойд тооцогдож байна. Мөн дотоодын түүхий эд, үндэсний ажиллах хүчийг ашиглан ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засагт бодит дэмжлэг үзүүлж байгаа нь энэхүү нэр хүндтэй шагналын шалгуурт нийцсэн юм.

“Цагийн хүрдийн баатар” шагнал нь зөвхөн үйлдвэрлэл эрхлэгчдийг урамшуулахаас гадна үндэсний үйлдвэрлэлийг дэмжих олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, эх оронч худалдан авалтыг дэмжихэд чухал ач холбогдолтой билээ.

“Монгол Ванн” ХХК-ийн хамт олондоо халуун баяр хүргэж, цаашдын үйл ажиллагаанд нь улам их амжилт, хөгжил дэвшил хүсэн ерөөе.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих