All-in-One Solution

УИХ-ын дарга Н.Учрал ЖДҮҮ холбооны баялаг бүтээгчдийг хүлээн авч золголт хийлээ

Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн шинийн 6-ны билэгт сайн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал ЖДҮҮХолбооны Удирдах зөвлөлийн гишүүд, баялаг бүтээгч бизнес эрхлэгчдийг хүлээн авч сар шинийн золголт хийлээ.

Их тэнгэрийн аманд болох Золголтын үеэр УИХ-ын дарга Н.Учрал сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, төрөөс хувийн хэвшлийг дэмжих бодлогын талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр энэ хаврын чуулганаар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачааллыг бууруулах зорилготой татварын багц хуулийг хэлэлцэн батлахаар ажиллаж байгааг онцоллоо.

Тодруулбал, нэмэгдсэн өртгийн албан татвар болон хувь хүний орлогын албан татварт нийт 2.0 их наяд төгрөгийн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалалд 700 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, нийтдээ 2.7 их наяд төгрөгийн татварын дарамтыг бууруулах зорилт тавьжээ. Мөн жилийн 400 сая төгрөг хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгчид НӨАТ-аа хялбар тайлагнадаг болж, цаасан шат дамжлагаас чөлөөлөгдөнө гэдгийг дурдав.

Түүнчлэн “Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хууль”-ийг хэлэлцэн баталж, хувийн өмч хөрөнгө, амин зуулгын эх үүсвэрийг хууль журмаар хураан дайчлахыг хориглох, хувийн хэвшлийн эрх зүйн байдлыг дордуулдаг, хууль журмыг гэнэт өөрчилдөг байдлыг хуульчлан таслан зогсоох чиглэл баримтална хэмээн онцолсон юм.

УИХ-ын дарга “Монгол хүний эдийн засгийн эрх чөлөө бол бүх хүнд хамаарах ажил. Эрх чөлөөтэй, бүтээлч иргэн, бизнес эрхлэгчдийг саад бэрхшээлээс чөлөөлөх нь ‘Чөлөөлье’ санаачилгын зорилго” гэдгийг тэмдэглэв.

Золголтын арга хэмжээнд оролцсон ЖДҮҮ холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, баялаг бүтээгчид төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, жижиг, дунд бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр санал солилцож, шинэ оны ажил үйлсэд амжилт хүсэв.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих