Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор хүнсний үйлдвэрлэлийн салбарт олон жил тасралтгүй хөдөлмөрлөж, иргэдийн өдөр тутмын хэрэглээний чанартай бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж ирсэн “Суман гүн” нарийн боовны үйлдвэрлэлийн эрхлэгч Б.Мөнхтөгс шагнагдаж МУ-ын Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авч энгэрээ мялаалаа.

Тэрээр нарийн боовны үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрүүл ахуйн шаардлага хангасан, шинэхэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийг зорин ажиллаж, талх, нарийн боовны нэр төрлийг нэмэгдүүлэн, дотоодын үйлдвэрлэлийн хүртээмжийг өргөжүүлж ирсэн байна. Өдөр тутмын хүнсний найдвартай хангамжийг бий болгосноор орон нутгийн иргэдийн хэрэгцээг хангахад бодит хувь нэмэр оруулжээ.

Мөн үйлдвэрлэлдээ мэргэжлийн ажилтнуудыг сургаж дадлагажуулах, тогтвортой ажлын байр бий болгоход анхаарч, залуучуудыг хөдөлмөрт татан оролцуулахад үлгэр жишээ ажиллаж ирсэн нь онцлог юм.
Ийнхүү олон жилийн уйгагүй хөдөлмөр, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг төрөөс үнэлж, Б.Мөнхтөгсийг “Алтан гадас” одонгоор шагнасан байна.

👉 Б.Мөнхтөгс танд төрийн дээд шагнал хүртсэнд баяр хүргэж, үйлдвэрлэл тань улам өргөжин тэлж, олон түмний амьдралд хэрэгцээтэй бүтээгдэхүүнээр үргэлж хүрч байхыг хүсэн ерөөе.