All-in-One Solution

ЖДҮҮ Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Альфа филтер ХХК-ий захирал Ш.Энхнаран “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн тээврийн салбарын техникийн хангамжид бодит хувь нэмэр оруулсныг нь үнэлж Альфа филтер ХХК-ий захирал Ш.Энхнаран Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа.

Тэрээр шагналаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраас гардан авсан юм.

Тэрээр автомашины агаар шүүгчийг эх орондоо үйлдвэрлэх ажлыг нутагшуулж, ялангуяа том оврын тээврийн хэрэгсэлд шаардлагатай шүүлтүүрийн бүтээгдэхүүнийг дотоодоос тогтвортой нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Ингэснээр гадаад зах зээлээс хамаарах хамаарлыг бууруулж, тээвэр, уул уурхай, барилгын салбарын машин техникийн хэвийн ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлж иржээ.

Мөн үйлдвэрлэлдээ техникийн шаардлага, стандартын хэрэгжилтийг ханган, бүтээгдэхүүний чанар, бат бөх байдлыг сайжруулахад анхаарч, инженерчлэлд суурилсан жижиг дунд үйлдвэрлэлийн жишгийг бүрдүүлэн ажиллаж байгаа нь онцлог юм.

Ийнхүү үйлдвэрлэлийн технологийг дотооддоо хөгжүүлж, импорт орлох бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн хөдөлмөр, санаачилгыг нь төрөөс үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасан байна.

👉 Ш.Энхнаран танд төрийн шагнал хүртсэнд баяр хүргэж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх үйлс тань улам амжилттай үргэлжлэхийг хүсэн ерөөе.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих