Байгалийн гаралтай орц найрлагад суурилсан гоо сайхны үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсныг нь үнэлж “Dulam Brand”-ын захирал Б.Ганчимэгийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнажээ.
Тэрээр гоо сайхны эко бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрхэлж, арьс арчилгаанд чиглэсэн бүтээгдэхүүндээ байгалийн гаралтай түүхий эд, дэвшилтэт найрлага, орчин үеийн технологийн шийдлийг нэвтрүүлэн ажиллаж байна. Үүнд арьс арчилгааны шинэ төрлийн найрлага, эсийн нөхөн төлжилтийг дэмжих үйлчилгээтэй технологийг ашиглан бүтээгдэхүүн хөгжүүлж, хэрэглэгчдэд аюулгүй, зөөлөн үйлчилгээтэй бүтээгдэхүүн хүргэхийг зорьдог аж.

Мөн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ арьс арчилгааны зөв хэрэглээ, эрүүл гоо сайхны хандлагыг олон нийтэд түгээх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд идэвхтэй ажиллаж байгаа нь онцлог юм.
Ийнхүү үндэсний гоо сайхны үйлдвэрлэлийн салбарт шинэ технологи нэвтрүүлж, эко бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд оруулсан хөдөлмөр, санаачилгыг нь төрөөс үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасан байна.
👉 Б.Ганчимэг танд төрийн шагнал хүртсэнд баяр хүргэж, дотоодын гоо сайхны үйлдвэрлэлээ хөгжүүлэх үйлс тань улам өргөжин тэлэхийг хүсэн ерөөе.